ҮЗМЭРЧ
  Бүхнийг мэдэгч  гэж олонд алдаршсан зартай удган эмгэний тухай бодол намайг бүрэн эзэмдэж, яагаад ч юм тэр эмгэнтэй уулзах хүсэл байнга чангааж байлаа. Худалч эмгэн, дундаа худлаа ярьдаг. Хөөрхий минь мөнгө олох гэж баахан худлаа ярьдаг байх даа гэж зэвүүцэн бодовч уулзаж, ярилцаж үзмээр санагдаад нэг л болдоггүй. Манай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв дээр ирсэн дөрвөн бүсгүй, тэдний гуниг дүүрэн харц, зовлон шаналалыг давж гарах гэж хэр чадлаараа хичээж байсан нь нүдэнд харагдах тусам тэр үзмэрч эмгэнийг үзэн ядаж байгаа хэрнээ түүнтэй уулзмаар санагдана.
"ҮЗМЭРЧ" цааш унших »
Жаахнаа Бээжингээс бэлэг ирүүлжээ
Хэдхэн цагийн өмнө Банжиг блогийнхонд undesten.mn сайтыг танилцуулсан. Энэ сайт блогийн бүхий л гишүүдэд нээлттэй гэдгийг зарласан.
"Жаахнаа Бээжингээс бэлэг ирүүлжээ" цааш унших »
Явж , явж та нартаа ийм л бэлэгтэй ирлээ...
Блогоо хаагаад бараг сар болж байна. Нэг их удахгүй эргээд ирнээ гэж амласан. Амласан ёсоороо эргээд ирлээ. Гэхдээ гуяа ганзгалаж, гараа унжуулаад хоосон ирээгүй шүү. Та нартаа ийм бэлэгтэй ирлээ. http://undesten.mn/ Банжиг гэдэг энэ айлаас хичнээн олон ном, хичнээн олон сэтгүүл, хичнээн олон сайт нээгдсэнийг тоолж үзвэл нилээд урт жагсаалт гарна гэдэгт би итгэдэг.
"Явж , явж та нартаа ийм л бэлэгтэй ирлээ..." цааш унших »
ГАЛ
Бүгд тойрон суусаар... Галын сүүлчийн дөлийг шуналтайгаар харж, ахиад хэзээ ч асахгүй байж магадгүй тэр гал руу улам бүр ойртлоо. Сүүмэлзэн асах хөх дөл тэднээр даажигнаж байх шиг нэг л тохуутай. Гэтэл хэн нэг нь -Түлээнд явсан хүмүүс ирэхгүй. Бид энд хөлдөж үхнэ хэмээн хашгирав.
"ГАЛ" цааш унших »
ХҮЛЭЭС
Эргэн тойрон харанхуй, нартай хэрнээ нэг л бүүдгэр. Халуун нар төөнөж, хөлс урсаж байвч сэтгэл даарсандаа чичирч байлаа. Таних хэрнээ танихгүй хүмүүс... Дуу чимээ, тоос тортог. Уйлмаар... Цээж давчдан байж ядавч гашуун нулимс нүдэн дээр тээглэчихээд унаж өгөхгүй зовооно.
"ХҮЛЭЭС" цааш унших »
Нар жаргасан хойно...
Зэвэг өвгөн галаа түлэх гэж баахан бухимдав. Нойтон түлээний гашуун утаа хоолой хорсгон, галын өнчин хөх дөл туниа муутайхан сүүмэлзэхэд тэрээр цайгаа халаахаар гал дээрээ тавьлаа. Гэрт хэдийнээ хүйт хургаж, цаанаа л нэг тохь муутай. Өглөө л чанасан бор цай уухын аргагүй хоормог шиг  болж,  хоолойг нь гашуу оргиулахад  Зэвэг унтахаар ороо бараадлаа. 
"Нар жаргасан хойно..." цааш унших »
ЦОНХОН ДЭЭР ҮЛДСЭН ЗУРАГ
Бүсгүй тас тас инээн, хундага жингэнэтэл тулгана. Түүнийг бараадах эрчүүд бүсгүйг даган хөөрч, худлаа саймшран, долоочих шахаж байгааг тэр удаан харж суулаа.  Хэдийгээр бүсгүй  инээж байгаа ч нүд нь нэг л гунигтай. Нахилзан бүжиглэж, жаргаж, наргиж байгаа мэт харагдавч сэтгэл нь хоосон байгааг Зоригт сэтгэлээрээ мэдэрч байв. Цаг хугацаа арван зургаахан настай жаахан охиныг ийм их өөрчлөхийн чинээ тэр санасангүй.
"ЦОНХОН ДЭЭР ҮЛДСЭН ЗУРАГ" цааш унших »
Нулимстай дурсамж
Өчигдөр төрсөн өдөр боллоо. Энэ өдөр надад хэзээ ч мартагдахгүй нэг дурсамж үлдээсэн учраас энэ баярыг нэг их сэтгэл догдлон, бас хөл алдан тэмдэглэж үзсэнгүй. Би эмээ өвөө дээрээ өссөн хөгшчүүдийн хүүхэд. Хайранд бялуурч, чихрэнд халтардсан бага насаа би дурсахдаа эмээгээ, бас өвөөгөө, ээжийгээ өөрийн эрхгүй дурсан санадаг юм. Би бас их дэггүй охин байлаа. 36-гийн гутал нэртэй дотоод үйлдвэрийн гутлыг хэдхэн хоногийн дотор точийлдоод дуусгачихна.
"Нулимстай дурсамж" цааш унших »
НАМРЫН ЦЭЦЭРЛЭГТ
Түүний гараас хөтлөхдөө зүрх нь догдлож, нүдээ анин сандарч  байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа. -Би чамд нэг юм үзүүлэх үү? гэснээ Итгэлт зориг муутайхан инээмсэглэв. Бадмаа юу ч хэлсэнгүй зүгээр л толгойгоо дохилоо. Итгэлт түүний гараас хөтлөн чимээгүйхэн алахсаар... “Хаачих гэж байгаа юм бол?” гэсэн сониуч бодол Бадмаад төрсөн ч юу ч асууж чадсангүй. Тэд алахсаар театрын дэргэдэх жижигхэн цэцэрлэгт ирлээ. Бүсгүй хүнийг дүрсэлсэн тийм ч том биш  баримлын дэргэд Итгэлт зогссоноо
"НАМРЫН ЦЭЦЭРЛЭГТ" цааш унших »
ГАНЦ УЛААН НАВЧ
Тэр царай муутай. Гэхдээ л цаанаа л нэг сэтгэл татам дулаахан төрхтэй. Адайр муухай ааштай. Тэгсэн хэрнээ үг бүр нь сэтгэлд зүү мэт шивж ордог охин байлаа. Уулзья гэхээр “Үгүй” гэж зөрүүдлэнэ. Уулзахгүй дээ гэж бодохоор “Хүрээд ирээч” гэж дуудна. Хаяад явчихья гэхээр хачин их гуниглана. Хамт байя гэхээр халдаж, ойртож чадахгүй зовно. Яагаад ч юм түүнийг хүлээх, эсвэл бүр ор тас мартахыг хүссэн ч чаддаггүй байлаа. Нэг өдөр хаалганы хонх тасралтгүй жингэнэв. Очихын хооронд ямар удаан дардаг юм бэ дээ хэмээн уцаарлан бодсоор хаалга нээтэл нөгөө охин.
"ГАНЦ УЛААН НАВЧ" цааш унших »
ШУВУУД БУЦАХ ЦАГААР...
Утас жингэнэтэл дуугарав. Гамбаа утас руугаа хяламхийн харснаа авах гэсэн боловч авч чадсангүй. Яг  хулгай хийж байгаа хүн шиг сандарч, утасныхаа дууг хаалаа. Утас дуудсаар байгааг харж, сэтгэл нь догдлон, гар нь чичирсээр... Оюунаа утсаа авахгүй болохоор гайхаж байгаа байх даа гэж бодох зуур  түүний дүүрэн гунигтай том алаг нүд нүдэнд нь харагдах шиг болов. Гамбаа Оюунаатай уулзахгүй байхыг, утсаар ярихгүй байхыг хичээдэг. Гэвч сэтгэл нь түүнийг захирч, уулзахыг, утсаар ярихыг тэсгэл алдан хүлээнэ.
"ШУВУУД БУЦАХ ЦАГААР..." цааш унших »
ХӨГШИН АЗАРГА ЖОРОО СУРАХ ГЭЖ ЗОВДОГ БАЙНА Ш ДЭЭ
Хүн нээрээ амьдралд ам гарч болдоггүй гэж үнэн юмаа. Одоогоос олон жилийн өмнө араюдугаар ангийн математикийн шалгалт өгснийхөө дараа ангийнхандаа “Амьдралдаа өгөх сүүлчийнхээ тооны шалгалтыг давчихлаа” гэж онгирч байснаа санаж байна.
"ХӨГШИН АЗАРГА ЖОРОО СУРАХ ГЭЖ ЗОВДОГ БАЙНА Ш ДЭЭ" цааш унших »
Гэмшил
Түрүүнээс хойш хөмсгөө атируулан, духаараа харж суусан Батмөнх огцом босч, нударгаа зангидан, Болдын нармай руу дэлсэж орхив.Өөрийг нь цохичихно гэж төсөөлөө ч үгүй байсан Болд нэг өндөсхийснээ, хамраа даран, суудалдаа лаг хийтэл суулаа.
"Гэмшил" цааш унших »
Элсэн дээр үлдсэн мөр
Саяхан түүний явж өнгөрсөн мөр элсэн дээр тодхон гарч. Бариад авах гэсэн боловч болсонгүй, замхарч, бүүр арилж орхив. Шаргал элсэн дээр зурайх тодоос тод мөр. Түүнээс надад үлдсэн цор ганц зүйл, элсэн дээрх мөр. Хадгалж үлдээхийг, хайрлаж авч хоцрохыг хичнээн их хүсэвч харахаас өөр ямар ч зүйлийг хийж чадахгүйгээ мэдрэх тусам нэг л уйтгартай.
"Элсэн дээр үлдсэн мөр" цааш унших »
ЦАГ ХУГАЦАА ГЭГЧ ҮЛ ЭЛЭГДЭХ БИЛҮҮ
Энхээ цочин  сэрлээ. Үүр цайх дөхөж байгаа нь илт. Нөхөр нь бас л ирсэнгүй. Өөрөөсөө олон дүү бүсгүйтэй хамт байгааг мэдэж байсан ч тэр нөхрийгөө буруутгаж, зэмлэж чадахгүй байгаагаа мэдээд хачин их гайхав. Залуу насных нь хамаг хүч хөдөлмөрийн үр шим болох ханхай том байшинд тэр гав ганцаараа... Саяхан л багтаж ядан бужигналдаж, үймж шуугидаг байсан хүүхдүүд нь ч алга. Энхээ цор ганцаараа, элсэн цөлд хаягдсан юм шиг санагдан, хоолой нь аргаж байлаа.
"ЦАГ ХУГАЦАА ГЭГЧ ҮЛ ЭЛЭГДЭХ БИЛҮҮ" цааш унших »
Холоо явсан хойно минь уншаарай
Нулимсаа арч.  Хэн нэгэнд гомдож, хэтэрхий их баярлаж, нулимс унагаах хэрэггүй. Өрөвдүүлэх гэж, эсвэл өш хонзон санаж уйлах бүр ч хэрэггүй. Харин чамайг бусдыг өрөвдөж, хайрлаж сураасай гэж ээж нь хүсдэг юм.
"Холоо явсан хойно минь уншаарай" цааш унших »
ХОЛ Ч ГЭСЭН ОЙР
Машин хэдэнтээ чарлаж, дугуй нь хий эргэн, хар хүчээрээ урагш дүүлж байх шиг санагдсан ч бөөн хар утаа олгойдон  ганц ч  алхам  урагшилсангүй. Жолооч эр хараал амандаа урсгаж -За, за бүүр өнгөрлөө л дөө. Би сум явлаа. Замын машин харж байгаад хөл дүүжлэхээс... Сэлбэг нь ч олдохгүй дээ хэмээн муу амлаж, машин нь надаас болж эвдэрсэн юм шиг ууртай харснаа тамхи баагиулж эхлэв.
"ХОЛ Ч ГЭСЭН ОЙР" цааш унших »
ОРОЙТСОН БОЛЗОО
Туяа өөрийгөө дахин, дахин толинд харлаа. Нүүрийг нь чимэн зурайх тас хар хөмсөг, урт сормуус, мөрөө даран сул асгарах өтгөн хар гэзэг, саяхан их л үнэтэй авсан чамин даашинз биеийнх нь хэлбэр дүрсийг хачин сайхан тодруулж байгааг тэр харж, сэтгэл хангалуунаар инээмсэглэв. Цагаа хяламхийн харвал аль хэдийнээ болзсон цаг болчихож. Нүүр нүдээ будах гэж суусаар хоцорч байгаагаа мэдэж байсан ч “Эмэгтэй хүн болзоонд түрүүлж очих дэмий” хэмээн хөөрч догдолсон сэтгэлээ дарах гэж өөртөө чангахан хэлээд машиндаа суулаа.
"ОРОЙТСОН БОЛЗОО" цааш унших »
Бурхны өгөхийг хүсээгүй бэлэг

-Захиралаа таныг гэрт тань оруулж өгөх үү хэмээн жолооч нь асуухад Тунгалаг -Хэрэггүй дээ. Эртхэн амар гэснээ баяртай ч гэж хэлсэнгүй машины хаалга хаалаа. Тэр машин хөдлөхийг харж, гэрийнхээ үүдэнд удаан суув. Үнэндээ гэртээ ормооргүй, хаашаа ч хамаагүй зугатмаар санагдаж байвч түүнд очих газар байхгүй, мухардалд орсон юм шиг л санагдаж байв. Гэвч тэр буцсангүй. Гэртээ орлоо. Орчин үеийн тохилог байр, өргөн цэлгэр өрөө, үнэтэй модон тавилганууд... Хэдийгээр бүх зүйл үнэтэй, чамин хийцтэй ч энд гялайх зүйл нэг ч харагдсангүй. Унтлаганыхаа өрөөний хаалгыг зөөлхөн түлхэв. Архины нэгширсэн үнэр хамар нэвт цоргиж байлаа. Галаа хувцсаа ч тайлсангүй, орон дээр гадуур хувцас, шавхайтай гуталтайгаа хэвтэж байгааг Тунгалаг хараад гэнэт уур бухимдал нь асаад ирэв.
"Бурхны өгөхийг хүсээгүй бэлэг" цааш унших »
Нутгаа санаад уйлмаар...
 Дэндүү тайван Дэлгэрмөрөний хөвөөнд яг өдийд намар цаг хормойгоо дэлгэн амарсхийж суугаа. Зунжин ногоон өнгөөрөө гайхуулсан хөх цэцэгт цахилдага шаргал сороор гоёж, голын эрэг дагасан зөөлхөн ширэг гүн хөх өнгөнд уусаж, ирэх цагийг хүлээн санааширч байгаа.

Устай газарт усны шувууд ирэх шиг гоё аз жаргал, бас буцах шиг битүү, хатуу, бараан гуниг байдаггүй. Хавар хамгийн түрүүн айлчилж ирсэн шувууг бие биенээсээ өрсөн харах гэж хүүхдүүд хөл хөөр болцгооно. Хөгшид ч гэсэн тэднийг битүүхэн хүлээж, өглөө эртлэн айлд орсон хүн “Хойд дэрсэнд тогоруу ирчихэж”, “Ангир дуугарахыг сонсов уу” гэсээр хууч дэлгэнэ.
"Нутгаа санаад уйлмаар..." цааш унших »
(Нийт: 51)